“Schopenhauer Lesen” философийн сургалт Герман хэл дээр явагдана.

Шопенхауэрийн “Die Welt als Wille und Vorstellung” номыг уншиж, орчуулж ярилцана.

9 сарын 30 аас 12 сарын 2 хүртэл. Хагас сайн өдөр бүр 14-16 цаг
Оюутаны хөнгөлөлттэй.

Бүртгүүлэх: s.molorerdene@gmail.com , https://www.facebook.com/S.MolorErdene

Online аар сургалтанд суух хүсэлтэй хүмүүс skype аар холбогдох боломжтой.

     
1 9 сарын 30 Die Welt als Vorstellung.
2 10 сарын 7 Die Welt als Wille.
3 10 сарын 14 Die Platonische Idee.
4 10 сарын 21 Kritik der Kantischen Philosophie.
5 10 сарын 28 Vom vernunftlosen Intellektuellen.
6 11 сарын 4 Ueber den praktischen Gebrauch der Vernunft und den Stoizismus
7 11 сарын 11 Vom Primat des Willens im Selbstbewusstsein
8 11 сарын 18 Ueber das innere Wesen der Kunst
9 11 сарын 25 Ueber Geschichte
10 12 сарын 2 Erblichkeit der Eigenschaften

“Schopenhauer Reading” философийн сургалт Англи хэл дээр явагдана.

Шопенхауэрийн “The World as Will and Representation” номыг уншиж, орчуулж ярилцана.

10 сарын 1 нээс 12 сарын 3 хүртэл. Бүтэн сайн өдөр бүр 11-13 цаг
Оюутаны хөнгөлөлттэй.

Бүртгэх: s.molorerdene@gmail.com , https://www.facebook.com/S.MolorErdene

Online аар сургалтанд суух хүсэлтэй хүмүүс skype аар холбогдох боломжтой.

     
1 10 сарын 1 The World as Representation.
2 10 сарын 8 The World as Will.
3 10 сарын 15 The Platonic Idea
4 10 сарын 22 Criticism of the Kantian Philosophy
5 10 сарын 29 On the Intellect Devoid of Reason.
6 11 сарын 5 On the Practical Use of Our Reason and on Stoicism
7 11 сарын 12 On the Primacy of the Will in Self-consciousness
8 11 сарын 19 On the Inner Nature of Art
9 11 сарын 26 On History
10 12 сарын 3 The Hereditary Nature of Qualities

 

С. Молор-Эрдэнэ. “Zizek Lectures” Жижекийн цуврал 10 лекц эхлэнэ.

Жижекийн цуврал лекцүүд “Zizek-Lectures” 9 сарын 23-наас эхэлнэ.
“Less than Nothing” Англи хэл дээрх номноос орчуулж нийтдээ цуврал 10 лекц уншина.
Лекц-д тасралтгүй суух хүсэлтэй хүмүүс дараах мэйл рүү бичиж холбогдоно уу.
s.molorerdene@gmail.com

Хугацаа: Хагас сайн бүрт 11-13 цаг хүртэл.

Байр: Бүртгүүлсэн хүмүүст мэдээлнэ.

Өдөр Сэдэв
1 9 сарын 23 Ухаанд тусах тусгал гэж юу вэ? Бидэнд ертөнц хэрхэн туяарна вэ?
2 9 сарын 30 Бурхан хаачив? Анхны орчин үеийн теологийн үүсэл.
3 10 сарын 7 Хэрхэн бодож танин мэдэх вэ?
4 10 сарын 14 Субектууд гэж хэн бэ? Абсолут мэдлэг.
5 10 сарын 21 Өөрөө гэж хэн бэ? Далд ухааны асуудал.
6 10 сарын 28 Хаа л бол Обектууд уу?
7 11 сарын 4 Хүйсүүдийн ялгааг хэрхэн тайлбарлах вэ?
8 11 сарын 11 Айдас, зориг, энтузиазм
9 11 сарын 18 Тэмцэл, түүх, хүсэл, дөлгөөн
10 11 сарын 25 Квантын физик гэж байх боломжтой юу?

 

Шинээр ерөнхийлөгч болох хүнд Монгол улсын удирдагч нараас хэн хамгийн сайн үлгэр дууриалал болох вэ?

Монголын удирдагч нарыг уралдуулахад хэн үлгэр жишээ удирдагч жинхэнэ төрийн хүн байж чадсан бэ? Хэн гэж удирдагч энэ орчин үеийн амьдрал шинжлэх ухаан боловсрол урлаг соёлыг эхлүүлж чадсан бэ? Хэн гэж удирдагч нийслэл Улаанбаатар хотыг байгуулсан бэ? Хэн гэж удирдагч Монгол улсыг НҮБ-ийн гишүүн болгож анх удаа Монгол гэсэн улсыг үлгэр домогоор биш албан ёсоор дэлхийн түүхэнд оруулж чадсан бэ?
Монгол хүнд бодох юм их байна даа. Ухаанаа уралдуулах цаг иржээ.
Аливаа улс үүснэ гэдэг маш төвөгтэй хэцүү хөдөлмөр. Ард түмний эрүүл мэнд боловсрол хамгийн чухал хоёр салбар. Эмнэлэг, эм тарианаас авахуулаад эмч сувилагч хэрэгтэй. Эрүүл мэнд байж л иргэн болно. Түүний дараа иргэн бүр бичиг үсэгтэй болж уншиж бичиж чаддаг болох хэрэгтэй. Бичиг үсэгтэй болгохын тулд багш нар бэлтгэх хэрэгтэй. Тэд л улс орноор таран явцгааж боловсрлын үр тарина. Яагаад гэвэл бичиг үсгээр соёл үүснэ. Соёл үүсэж чадвал ёс суртахуун, эрх чөлөө, гоо сайхан цаашлаад урлаг үүсэх боломжтой.
Улаанбаатар хот байгуулагдсанаар олны дунд биеэ зөв авч явах шаардлагатай тулгарч нийгэм гэсэн цоо шинэ үзэгдэлтэй Монгол хүн 20-р зууны дунд үед л анх танилцсан. Нийгэм байхгүй гэвэл соёл урлаг ярих хэрэггүй.
Хот байгуулж соёлт амьдралыг бүтээн босгож чадсан дэлхийн том удирдагч нар дотор анхны том төрийн хүн бол Грекийн Солон гэж хүлээн зөвшөөрдөг. Солон одоогоос 2500 гаруй жилийн жилийн өмнө Афин хотод амьдарч байсан ба хамгийн түрүүнд зээлийн хүүнд баригдсан ард түмнээ өрийн хүүнээс салгаж байсан.
Грекийн Солон өнөөдөр демократи гэж ярьдаг ардчилал гэж орчуулдаг ард түмэнийг мартаж болохгүй төрийн үйл ажиллагаанд тэдний дуу хоолойг чухалчилж авч үзэх хэрэгтэй гэж хэлсэн хүн гэдэг. Ардчилал гэдэг хот сурин газар хэрэгтэй болохоос хөдөө биш.
Удирдагч гэдэг гэдэг эзэн хаан биш. Солон тухайн үеийн Грекийн баян ноёдуудын хэтэрхий их эрх мэдэл хөрөнгийг хязгаарласан. Яагаад ядуу хөрөнгөгүй иргэн хүн байх ёстой гэж эсэргүүцэн ард түмэндээ хөрөнгөжих боломж олгожээ.
2500 жилийн өмнө байтугай 800 жилийн өмнө Монголчуудад хот улс байгуулж ард түмэндээ дайн дажингүй амар амгалан амьдрал олгосон удирдагч байсангүй. Хүний хотоор хот хийж хүний ордоноор ордон хийж явсан хаадууд нэртэй хүмүүсийн л сураг л байдаг.
Эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд анхаарч түүний төлөө тэмцсэн тийм удирдагч байтугай ном бичдэг онолч хүн ч байсангүй. Дөнгөж 80 гаруй жилийн өмнө л хот байгуулж соёлт амьдралтай Монголын ард түмнийг хоёр хөршүүд танилцуулсан. Энэ үеэс эрх чөлөө гэж юу байдаг гэдгийг ойлгосон. Эрх чөлөө гэдэг хот газар л байдаг гэдгийг ухаарсан. Тиймээс өнөөдөр Улаанбаатар хот руу л ирэх дуртай.
Аливаа удирдагч хүнд дөрвөн шинж чанар байх ёстой гэдэг. Цэцэн мэргэн, шударга ёсыг эрхэмлэдэг, хатуужилтай, юмыг тааруулж чаддаг хэтрүүлдэггүй. Цэцэн мэргэн гэхээр мэдээж ном уншиж бичиж ухаан суусан. Шударга ёсыг эрхэмлэдэг гэхээр хүнийг хүндэтгэж байж хүнээс хүндэтгэл авах. Хатуужилтай гэсэн ойлголт даруухан байх бөгөөд чадахгүйгээ мэддэг өөрийнхөө хүчээр амжилтанд хүрэх тэсвэр хатуужилтай болохоос муу аргаар амжилтанд хүрэх тэсвэргүй биш. Юмыг тааруулж чаддаг гэхээр хэтрүүлдэггүй бас дутаадаггүй хоосон дүр гаргаж биш үнэн дүрээрээ байхыг хэлнэ.
Богд хаанаас өмнөх хаадууд нэртэй хүмүүс өнөөдөрийн Монгол улстай ямар ч хамаагүй ямар ч нөлөөгүй. Монгол улсын газар нутгийг өвөг дээдэс үлдээгээгүй харин Хиагтын гэрээгээр Ар Монголын газар нутгийг зөвшөөрсөн. Тиймээс өвөг дээдэс Монгол улсын бүтээн байгуулалт болон хөгжил дэвшилд ямар ч үүрэггүй нөлөөгүй бас ач холбогдолгүй.
Чингис хаан Улаанбаатар хотыг байгуулаагүй бас Монгол улсыг ч бүтээн босгоогүй. Тиймээс Сүхбаатарын талбай дээр Сүхбаатарын хөшөө байхаас биш Чингисийн хөшөө байна гэдэг ямар ч утгагүй ойлгомжгүй. Онгоцны буудалыг Чингис хааны буудал гэж нэрлэх үнэхээр гэнэн үйлдэл. Онгоцны буудалыг татварын мөнгөөр босгосон.
Нэгэнт Богд хаан шашины удирдагч Түвд орноос томилолтоор ирсэн тул Монгол улсын болон нийслэл Улаанбаатарын бүтээн босголтонд ямар ч үүрэг байхгүй.
Ингээд Д. Сүхбаатараас хойших өнөөдөр хүртэлх Монгол улсын удирдагч нарыг уралдуулж хэн өнөөдөр шинээр болох ерөнхийлөгчид үлгэр жишээ болох вэ гэсэн асуултанд хариулж нэг үгээр хэлэхэд ерөнхийлөгч болох шаардлага хангаж байна вэ гэсэн асуултанд хариулах тэр боломж гарах болов уу.
20-р зуунд анх удаагаа байгуулагдаж дэлхийн түүхэнд Монгол улс гэсэн биеэ дааж соёлт нийгэм байгулах чадвартай болоход хамгийн их нөлөөлж хөдөлмөрлөсөн удирдагч хэн бэ?
Хэн гэж удирдагч ном бичиж ард түмэндээ үлдээсэн бэ? Юуны тухай ном бичсэн бэ? Төрийн онолд хэн сайн байсан бэ? Хэн гэж удирдагч хамгийн их ёс суртахуунтай байсан бэ?
Жинхэнэ төрийн хүн гэдэг хөдөлмөрч, даруухан, оюуны тэнхээтэй, хувийн амьдрал хөөдөггүй, бусдад нээлттэй, ажлынхаа өрөөнд шөнө дөл хүртэл ажиллаж ном бичиж, зөвлөлгөө өгч, ирээдүйг төсөөлж маш их оюунлг байхыг хэлнэ. Үлгэр жишээ удирдагчийг яагаад энд ярьж буй гэхээр тийм хүмүүс ард түмэндээ ажиллаж хөдөлмөрлөж бүтээхэд урам өгдөг.

Ерөнхийлөгч болох хүнд ямар шаардлага тавих вэ?

Хотгүй, нийгэмгүй, бичиг үсэггүй, иргэнгүй, суурин болж хамтдаа хөрш зэргэлдээ эв найрамдалтай, амар амгалан, энх тайван, эрх чөлөөтэй, тэгш эрхтэй, эв нэгдэлтэй явж үзээгүй ердөө 20-р зууны дундуур анх удаагаа хамтарч нийгэм болж чадсан Ар Монгол ерөнхийлөгч болох хүнээ сонгох гэсэн хариуцлагатай цаг үед иржээ.
Иргэн гэсэн ойлголт цаашлаад төр гэж юу байдаг түүнтэй 20-р зуунд танилцсан олон Монголууд өнөөдөр ерөнхийлөгч сонгох улстөрийн үйл ажиллагаанд оролцох гэж улайран, хуйлран бараг л ухаанаа алдаагүй биздээ гэмээр л ааш араншин зан авир гаргана.

Ерөнхийлөгч гэж хэн бэ? Тэр хүнд ямар шаардлага тавих вэ?

“President” гэсэн нэрлэгээ Латин хэлээр хамгийн урд суух гэсэн Европоос гаралтай ойлголт ажээ. Энэ хамгийн урд суух ерөнхийлөгч хүн өнөөдөр Европ, Америк, Орос болон Хятад орнуудад засгийн газараа өөрчилж болох ерөнхий сайдыг хүртэл дураараа солих тийм их эрх мэдэлтэй.
Монголчууд “ерөнхийлөгч” гэсэн ойлголттой социализмын үед танилцаж гадаад орныхон Чойбалсан, Цэдэнбал нарыг Монголын ерөнхийлөгч гэж хүлээн авдаг байсан. Энэ хоёр ерөнхийлөгчийн үед Монгол улс байгуулагдаж дэлхийд хүлээн зөвшөрөгдөж бүхий л бүтээн байгуулалтууд явагдсан. Өнөөдөрийн Улаанбаатар хотоос авахуулаад Монгол орон даяар бүтээгдсэн хот суурин газарууд болон хөдөө аж ахуй, газар тариалан үйлдвэрийн газрууд социализмын үеэс л эхлэлтэй.
Монголын түүхэнд Чойбалсан, Цэдэнбал нар шиг бүтээн босгосон ганц ч удирдагч байсан уу. Ардчилалын үеийн ерөнхийлөгчидийн үед бүх бүтээн байгуулалт нуран унасан. Тэр нуран уналт сөнөөлтөөс болж Улаанбаатар хот тэр чигээрээ хотын бүтэцгүй болсон.
Богд хаанаас өмнөх хаадууд Чингисийн ураг гэсэн хүмүүс нэг ч хот байгуулж эрүүл мэнд боловсрол төр болон хуулийн анхны бүтэц үүсгэж чадсангүй. Номын сан шатааж явсан болохоос бүтээж явсангүй.
Чингисийг болохоор Монголчуудыг нэгтгэсэн гэдэг ч Монголчуудыг нэгтгээд хот улс байгуулж ард түмнээ бичиг үсэгтэй болгож нийгэм байгуулж соён гэгээрэл урлаг гоо сайхан ёс суртахуун гээд ном бичиж оюунлаг хөдөлмөр хийж нийт Монголчуудыг орчин үеийн амьдралтай танилцах суурийг тавьсангүй.
Монголчууд нэгдсэн гээд дайн хийж эх нутгаа орхин явцгаасан түүх л байдаг. Гэтэл Улаанбаатар хот Монголчуудыг анх удаагаа нэгтгэсэн. Тэгэхээр ард түмнийг хэн нэг хүн нэгтгэх биш харин хот суурин газар өөрөөр хэлбэл соёл нэгтгэдэг ажээ.
Социализмын үед л яах ч аргагүй бүх бүтээн байгуулалт явагдсан. Тэрийг нуун дарж Үндэсний түүхийн музейгээс гаргаж хаяад ч нэмэргүй. Дарж нуух бүр л улам тодрон гарч ирнэ. Тэр их бүтээн босголтыг Орос, Хятад хүмүүсээр зогсохгүй хамтран Зүүн Европын мэргэжилтэй юм үзэж нүд тайлсан хүмүүс ирж амжилттай явуулсан. Циркийн барилгаас авахуулаад Дархан болон Эрдэнэтийн үйлдвэрүүдийг Зүүн Европын орнууд ирж байгуулалцсан.

Социализмын үед баригдсан эмнэлгүүдээс авахуулаад Оросоос ирсэн эм тарианууд байхгүй байсан бол соёлт Монгол хүн өнөөдөр байхгүй байсан.

Мэдээж ерөнхийлөгч болох хүнд хувийн зан чанар боловсрол оюуны тэнхээ гээд олон шаардлагуудыг тавих боломжтой. Түүнийг хүмүүс өөрсдөө мэдэж байгаа биздээ. Харин иргэн хүн гэдгээрээ энэ улсын цаашидийн хөгжил хийх ажил эдийн засгийн олон шийдвэрүүд гадаад оронд харуулах чадвар чадамж ёс суртахуун гээд олон шаардлагуудыг тавих хэрэгтэй санагдана.
20-р зууны дунд үеэс эхлэлтэй Монгол улс төр улсын туршлагагүй нийгэм болж боловсролтой танилцаад удаагүй ёс суртахуун сурган хүмүүжилтэй зөрчилдөөд удаагүй байгаа гэдэг ойлгомжтой. Түүхийн талаар ойлголтгүй үлгэр домогийг түүхтэй андуурч явсан болохоор өнгөрсөн цаг үеийн талаар ч гэсэн нэгэн ойлголт байтугай нэгэн сурах бичиг ч бичигдсэнгүй.
Ерөөсөө өнөөдөр тэр л хаадууд гээд байгаа хүмүүс, удирдагч, агуу, суут, их хаан гэж нэрлэн шүтэн биширдэг хүмүүс болох Хүннү Сүннүгээсээ авахуулаад Чингис цаашлаад Богд хаанаасаа Элбэгдорж хүртэл энэ хүмүүсийн хэн тэгээд Улаанбаатар хотоос эхлүүлэн өнөөдөрийн орчин үеийн Монгол амьдралыг бүтээж цааш хөгжүүлж дэлхийд танигдах хот улстай болгож өгсөн бэ? Удирдагч нараа уралдуулах цаг болжээ. Тэр уралдаанд түрүүлсэн хүн л одоогийн ерөнхийлөгч болох хүнд тавих шаардлага болох ёстой болов уу.

Дархан хотод 3 сарын 25 нд Эрдэнэт хотод 3 сарын 26 нд лекц уншина.

 

Хаана Сэдэв Хэзээ
Дархан хот Залуучуудад зориулж
11 цагаас
Боловсрол ба мэргэжил 3 сарын 25
Дархан хот Насанд хүрэгчидэд зориулж
13 цаг 30 мин
Социализм, ардчилал, цаг үе 3 сарын 25
Эрдэнэт хот Залуучуудад зориулж
11 цагаас
Боловсрол ба мэргэжил 3 сарын 26
Эрдэнэт хот Насанд хүрэгчидэд зориулж
13 цаг 30 мин
Социализм, ардчилал, цаг үе 3 сарын 26

 

25 Лекц-ийн хаалтын илтгэлүүд Сэдэв: “Би өөрөө шийдсэн” роман

Эхлэх: 10цаг30

Нээлт: С. Молор-Эрдэнэ

1 Мөнхзаяа Jean-Paul Sartre
2 Банзрагчгарав Sylvia Plath
3 Очир James Joyce
4 Эрдэнэцэцэг Oscar Wilde
5 Анхбаяр Tristan Tzara
6 Майцэцэг Nam Jun Paik
7 Чингүүн B.B. King
8 Баасансүрэн Boris Vallejo
9 Сувд-Эрдэнэ Chet Baker
10 Батхишиг Arthur Miller
11 Баянжаргал “Mannequin” film
12 Дашням “Stranger than Paradise” Film
13 Өсөхсарнай Arthur Rimbaud
14 Сувд The Phantom of the Opera
15 Батчимэг Maria Callas
16 Болормаа Marie Curie
17 Чингис Дуулгавартай \Романы дүрүүд\
18 Золзаяа Хүндэтгэл \Романы дүрүүд\
19 Батамгалан Шүтээн \Романы дүрүүд\
20 Уянга Атаархал \Романы дүрүүд\
21 Дамба Өөрийгөө хэт үнэлэх \романы дүрүүд\
22 Анхбаяр Тоглоом \Романы бүтэц\
23 Баярцэнгэл Бахархал \Романы дүрүүд\

UBH                                                                                                    2017 оны 3-р сарын 12.

Танилцуулга: Бүлэг 5

2 сарын 26 нд эхлэх Бүлэг 5-ын цуврал 5 лекцүүдээр капитализм, социализм, ардчилал болон цаашид ямар төрийн онол хэрэгтэй тухай ярилцаж энэ удаагийн цуврал 25 лекц өндөрлөнө. 4 жилийн өмнө эхлэсэн жил бүр 25 лекц уншиж олон нийтийг соён гэгээрүүлэх зорилготой 100 лекц дуусах дөхөж байна.

Энэ бүтэн сайн өдөр эхлэх цуврал 5 лекцээр капитализм гэж юу вэ яагаад Монгол оронд капитализмыг алгасахаас өөр замгүй тухай ярина. Цаашид бас хөрөнгөтөн нийгэм боломжгүй тухай тайлбарлана.

Социализм нэртэй лекцээр яагаад Монголчуудад нийтэч хамтач нийгмийн хэв маяг тохирох болон улстөрийн онол түүн дээр тогтох тухай ярина. Монгол хүний аж амидралд таарсан социалист нийгмийн ололт амжилтуудыг ардчилал болон хувьчлал нэрийн дор сөнөөж сүүлдээ залуу үеийг мунхруулж бид нар бүгдийг сөнөөнө гэсэн дууг зориуд дуулуулж улс орныхоо сайн сайхан бүхнийг устгаж сөнөөсөн тухай ярилцана.

Ардчилал нэртэй лекцээр өнөөдөр дэлхий дээр яагаад ардчилал хямралд орж капитализмд ялагдсан тухай ярина. Монгол орон нэгэнт социализм байгуулж чадаагүй тул ардчилал байгуулах боломжгүй тухай тайлбарлана.

Аливаа нийгэм хамтач нийтэч байж чадвал жинхэнэ ардчилал болох боломжтой болохоос биш баян ядуугаа гайхуулж ноён шүтэж мухар сүсэгтэж феодал маягийн цагаан сар хийж баярхаж хир их мөнгө цацаж байгаагаа ардчилал эрх чөлөө гэвэл эндүүрэл болно. Дураараа дургиж дураа цацах эрх чөлөө биш. Ардчилал гэдэг социализмтай таарах болохоос биш капитализмтай яагаад ч таарахгүй.

Бүх юм хязгаартай гэсэн лекцээр Монголчууд хэрхэн юмны хязгаарыг үл тоомсорлож улс орноо эдийн засгийн гүн хямралд оруулж цаашид төлбөрийн чадваргүй болгож буй тухай ярилцана. Юунд ч хязгаар бий.

Цуврал лекцүүдтэй давхцан Монгол орон бие дааж явах чадваргүй болсон гэдгээ олон улсын өмнө зарлаж хөрөнгө оруулалтууд зогсож хар дансанд бүртгэгдэж бүх эдийн засгийн үйл ажиллагаа гадаадынханы гарт шилжиж буйг харахад 100 жилийн өмнө Монгол орон яг л ингэж өр зээл хүүгийн боол болж байсан санагдана.

Ялангуяа 100 жилийн дараа соёлт амидралд орох боломжийг хааж ард түмнээ ядаж байртай болгож чадахгүй орон сууцны зээл нэрийн дор цэвэр боолчлол явагдаж байна. Өр, зээл, хүү гэдэг ердөө л сэтгэл зүйн дарамт. Хөдөлмөр устаж цалин цалин биш болсон өнөө үед хэн ч зээлээ төлөх боломжгүй тул үргэлж боолчлогдоно гэдгийг байрны зээл олгогчид бүгд сайн мэдэж байгаа.

Хамгийн сүүлийн 25 дугаар лекцээр цаашид Монгол оронд ямар улстөр болон нийгмийн онол хэрэгтэй тухай ярина. Нийгэм хямарч байгаа явдал зөвхөн эдийн засгийн хямралаас хамаараагүй үнэт зүйлийн хямралаас хамааралтай.

Танилцуулга: Бүлэг 4.

2 сарын 11 нд эхлэх “Интернэтийн философи” нэртэй цуврал 5 лекцээр хүн төрөлхтөн 21-р зуунд хэрхэн социал медиа гэсэн дэлхийн нийтээрээ дижитал буюу монгол орчуулгаар цахим нэртэй технологоор хоорондоо холбогдох болсон тэр онцгой шинэ нөхцөл байдалтай танилцана.

Фэйсбүүк, Твиттерээс авахуулаад Google, Wikipedia нэртэй зөвхөн интернэтээр холбогдож хоорондоо харилцах болон мэдээлэл авдаг дижитал амидралын хэв маяг 20-р зууны эхэнд явагдсан Аж үйлдвэрийн 3-р хувьсгалтай зүйрлэхээр тийм 4-р хувьсгал явагдаж байна гэж дүгнэх боллоо.

Нүүр нүүрээрээ биш бодит амидралаас хол зэрэгцэн явагдах интернэтээр дамжин компютэрээр эсвэл гар утсаараа дамжуулан холбогдох болсон энэ 24 цагийн турш нээлтэй цахим амидралын хэв маяг зөвхөн ашигтай тустай байгаад зогсохгүй аюултай саадтай болж буй улам тодорхой болжээ. Фэйсбүүкийн найзууд жинхэнэ найзаас ямар ялгаатай вэ болон дуртай нэртэй Like уудын тоог хэрхэн нэмдэг тухай ярилцана.

Цуврал 5 лекцээр цахим технологи улстөр, эдийн засаг болон шинжлэх ухааны салбарт ямар амжилтууд болон аюулууд авчирч буй тухай ярилцаж сүүлийн үед яригдах болсон Snowden, Assange гэх мэт интернэтийн булхиаг илрүүлсэн хүмүүсийн тухай танилцуулна.

Интернэт ашиглагч хэрэглэгч нэртэй хүн хэрхэн ашиглуулдаг мөн хэрэглүүлдэг хүн болсон тухай ярилцана.

Ялангуяа интернэт гэсэн энэ их боломжтой технологийг ашиглаж мэдлэг боловсролдоо хэрэглэж танин мэдэхүйгээ хөгжүүлж нийгэмдээ тус нэмэр болохын оронд интернэт ашиглаж байна гэсэн нэрийн дор зөвхөн хоорондоо үзсэн харсан нутаг орны зураг явуулах эсвэл төрсөн өдрийн тортны зураг явуулахаас хэтрэхгүй байгаа явдал яагаад вэ гэдэгт хариулна.

Интернэтээр орж сурч боловсрохын оронд өдөржин шөнөжин бооцоотой тоглоом тоглох эсвэл хүчирхийлэл садар самууныг өөгшүүлсэн сайтуудыг үзэж цаашлаад зөвхөн л филм үздэг зугаа цэнгээ тоглоомын хэрэгсэл болж  сэтгэл зүйн өвчин донтолт болж буй яагаад вэ гэдэгт тайлбар өгнө.

Virtual Reality нэртэй бодит амидралаас тусдаа зэрэгцсэн интернэт рүү орж тэнд бодит амидралыг нөхөж эсвэл орлуулах гэсэн хүмүүсийн оролдлого болон сэтгэл зүйн шаардлагууд өнөөдөр нийтлэг болж хэрхэн өдөр дутмын хэвийн амидралд нөлөөлж буй тухай ярилцана. Ялангуяа хүүхэд залуучууд гэр орны бодит амидралаас холдон хөндийрч интернэт д хэдийний хувийн амидралтай болсон тухай ярилцана.

Танилцуулга: Бүлэг 3.

Олон нийтэд зориулсан чөлөөт 25 Лекц нэртэй цуврал лекцүүдийн Бүлэг 3-ыг дор товч танилцуулав. 1 сарын 22 нд эхлэх Бүлэг 3-ын цуврал 5 лекцээр хэвлэл мэдээлэлийн тухай ярилцана. Хүний ухаан болон хиймэл ухаан гэсэн эхний хоёр бүлэг хүний дотоод ертөнцийг тайлбарласан.  Тэгвэл одоо энэ Бүлэг 3 хүний гадаад ертөнцтэй танилцана.

Хэвлэл мэдээлэлийн философи нэртэй Бүлэг 3-ын цуврал лекцүүд өнөөдөр хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл сонин, сэтгүүл, радио болон зурагтын цаадах мэдээлэл гэсэн сэдэвтэй танилцана. Мэдээлэлийг нэг талд хүргэгч нөгөө талд хүлээн авагч гэж ангилдаг.

Хэвлэл мэдээлэл гэсэн нэрийн дор нийтлэг болсон хүний ухаан төөрөгдүүлдэг аргууд, олон нийтийг хуурах хэрэгсэлүүд, маасын сэтгэл зүйд нөлөөлдөг үйлдэлүүд болон мэргэжлийн тархи угаагчид гэх мэт маш чухал болсон сэдэвүүдийг ярилцана.

Хэвлэл мэдээлэл гэсэн ойлголт өнөөдөр хүртэл олон нийтэд зөв хурдан товч ойлгомжтой мэдээлэл хүргэдэг гэсэн ойлголттойгоор хүмүүст хүрч иржээ. Энэ мэдээжийн үнэн зөв гэсэн ойлголт хэвээрээ юу эсвэл өөрчлөгдсөн үү?

Өнөөдөр юу мэдээлэх чухал болсон уу эсвэл мэдээлэхдээ чухал биш харин хэн хаанаас ямар зорилготой олон нийтэд хандах чухал болов уу?

Сэтгүүлч гэсэн хурдан шуурхай шударга ёсыг эрхэмлэж хариуцлагатай мэдээ хүргэнэ гэсэн тэр мэргэжил хэвээрээ юу? Үгүй гэвэл яах вэ? Яагаад зарим сэтгүүлч нэртэй хүмүүс сэтгэл зүй төөрөгдүүлэг бусдын өөрөөр хэлбэл мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүсийн гарын сэтгүүлч болох болов? Ийм үед сэтгүүлчийн ёс зүй ярих боломжтой юу? Хэрвээ боломжтой гэвэл ямар шийтгэл ирэх вэ? Гэмшил гэж байх уу?

Нэгэнт хэвлэл мэдээлэл ийм замбараагүй болсон үед иргэд хэрхэн ухамсартай байж хаанаас хэнээс ямар мэдээлэл авах вэ гэсэн асуулт гарч буй. Зөвхөн нэг эх сурвалжаас биш хэд хэдэн эх сурвалжаас мэдээлэл авч түүнд гярхай шүүмжлэлтэй хандах тийм цаг үе нэгэнт иржээ.

Хэвлэл мэдээлэлийн тухай 5 цуврал лекцүүдээр гадаад орнуудын болон ялангуяа хамгийн том нөлөө бүхий дэлхийн том хэвлэл мэдээлийн хэрэгсэлүүд CNN, Bloomberg гэх мэттэй танилцаж тэдний хэрхэн сэтгэл зүйд нөлөөлж маасыг төөрөгдүүлж буй тухай Fake News гэсэн ойлголтыг шүүмжтэй ярилцана.

Танилцуулга: Бүлэг 2

“Хиймэл хүний философи” нэртэй Бүлэг 2-ын нийт 5 Лекц өнөөдөр хиймэл хүн хийх гэсэн зорилготой ажиллаж байгаа улс орнууд болон судалгааны байгууллагууд цаашлаад ашиг олох гэсэн компануудын тухай танилцуулж ямар бэрхшээлүүдтэй тулгарч мөн бага ч гэсэн амжилтууд гаргаж буйг ярилцана.

Робот, хуманоид робот, Андроид, Робо сапи, хиймэл ухаан буюу артифисал интеллигэнц, цаашлаад тархийг бүрэн мэдэж ухааны нууцыг тайлна гэсэн зөгнөлт үйл ажиллагаануудын зорилго болон үр дүнгүүдийг танилцуулна. I.Q. гэж нэршсэн хэмжилтүүдийн аюултай үр дагаваруудыг ярина.

Хиймэл ухаан бүтээх гэсэн оролдлогууд анх бурхан зохиосон хүмүүсийн дээр үеийн үйлдэлүүдийг давтаж хүнийг л боолчлох гээд буй мэт. Гэтэл онцгой төрөлт хүн сармагчингийн тархи удаан хугацааны эволюцийн замаар орчин үеийн хүний тархи болон хөгжиж бодол хийж бодож чаддаг мөн сэтгэл гаргаж сэтгэж чаддаг болсон тухай цуврал 5 лекцээр ярилцана.

Тархи судлалын үр дүнд хүн худлаа хэлэх болон дахин дахин давтах маань мэгзэмүүд түүнээс гадна бясалгал нэртэй мухар сүсгийн үйлдэлүүд хүний тархийг хэрхэн гэмтээж нийгэмд болон бусад ойр орчимын хүмүүст ямар их хор нөлөөтэй тухай тайлбарлана.

Цуврал лекцүүдийн үеэр үнэхээр хүнийг дууриалган хиймэл хүн хийх боломжтой юу гэсэн асуултанд лекцийн сэдэв бүрийн онцлогоор хариу өгнө.